top of page
logo eng.jpg

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • Jan 19
  • 1 min read

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Хурлаар татварын суурь тогтолцоо, татварын орчин болоод макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судлаачид илтгэл танилцууллаа.



Голланд өвчин буюу нэг салбарын хэт хамаарал манай улсын макро эдийн засгийн гол сорилт болж байгааг судлаачид онцоллоо. Ойрын хугацаанд өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэл, нүүрсний худалдан авалтын эрэлт буурсан хэвээр байх бөгөөд төсөвт үзүүлэх нөлөөг тооцон ирэх оны төсвөө боловсруулж, уул уурхайн бус салбарыг татвар, тарифын бодлогоор дэмжихийг зөвлөж байна.


Мөн НД-ын шинэчлэлийг сууриар нь эхлүүлж, нэг хоёр хуулийн заалт бус тогтолцооны өөрчлөлт, менежментийг сайжруулах шаардлага байгааг онцолж байлаа. Хойд, өмнөд хоёр хил дээр 30 гаруй жил болж байгаа ч хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн сонирхлыг төдий л татаж, үүргээ биелүүлж чадахгүй байгаа чөлөөт бүсийн бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэхдээ ойрын хугацаанд яригдаж, орон даяар хэлэлцүүлэг нь өрнөж буй татварын шинэчлэлтэйгээ уялдуулах хэрэгтэйг тодотгов.





 Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд болоод их сургуулийн багш судлаачдын саналыг цаашид үе шаттай хэлэлцүүлж, бодлогод тусгах ажлыг үргэлжлүүлэх юм байна.

2025.0828






 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page