top of page
logo eng.jpg

“ДЭЛХИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ШОКЫН НӨЛӨӨ” сэдэвт судалгааны ажил дүгнэлтийг олон нийтэд толилуулж байна.

  • Jan 8
  • 1 min read

Энэхүү судалгааны ажлаар түүхий эдийн зах зээл төсвийн шокын нөлөөг сүүлийн 20 жилийн хугацааны цувааны өгөгдөлд үндэслэн Бүтцийн вектор авторегрессив загвар ашиглан үнэлсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад түүхий эдийн зах зээл болон худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн өсөлтийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөгт нөлөөлдөг бөгөөд үйлдвэрлэл, татвар, засгийн газрын хэрэглээ, валютын ханш, инфляцийн 27-63 хувийг тайлбарлаж байна. Түүхий эдийн нийлүүлэлтийн шок эрэлтийн шокоос илүү нөлөөтэй байгаа бөгөөд түүхий эдийн нийлүүлэлтийн шок татварын орлого болон засгийн газрын хэрэглээг өсгөж давхар нөлөө үзүүлж байна.



1. Танилцуулга Өнгөрсөн 30 жилд дэлхийн улс орнуудын эдийн засаг, санхүү болон гадаад худалдааны хувьд бие биеэсээ харилцан хамааралтай байдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр эрчимтэй нэмэгдэж байна. Үүний дотор өгжиж буй улсуудын нөхцөл байдал нь олон улсад гурван үндсэн үйл явдлаас үүдэлтэй байна (Ган-Очир, 2022). Нэгдүгээрт, Хятадын эдийн засгийн өсөлт болон гадаад худалдаа (Бүтцийн удаашрал, COVID-19-ийн эсрэг бодлого, санхүүгийн хараат байдал) нь хөгжиж буй болон түүхий эд экспортлогч орнуудад нөлөөлдөг. Хоёрдугаарт, АНУ-ын мөнгөний бодлого болон санхүүгийн зах зээлд гарсан шокуудад бодлого боловсруулагчдын үзүүлэх хариу үйлдэл нь дэлхийн санхүүгийн нөхцөл байдлыг хумих замаар бусад улс орнуудад нөлөөлж байна. Гуравдугаарт, Украины

дайн, Израйлын зөрчилдөөн зэрэг геополитикийн цочрол, түүнтэй холбоотой хориг арга хэмжээнүүд нь нийлүүлэлтийг тасалдуулж, түүхий эдийн үнэд нөлөөлснөөр бусад хөгжиж буй улс орнуудад нөлөөлж байна. Өнгөрсөн түүхэн хугацаанд гадаад шокууд (2008 оны хямрал, 2016 оны түүхий эдийн үнийн бууралт,COVID-19 болон одоо болж буй худалдааны дайн-тариф) нь мөн адил Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлж ирсэн байдаг.


Доорх линкээр дэлгэрэнгүй танилцана уу

















 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page