top of page
logo eng.jpg

Зорилго

logo eng.jpg
DSC02088.JPG

ЗОРИЛГО

Эдийн засгийн хөгжлийн төвийн зорилго нь Монгол Улсад бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, төрөлжилтийг дэмжихэд чиглэсэн судалгаа, шинжилгээ, бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

ЭЗХТ нь зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилт, чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах;

  • Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн шинжилгээ, санал боловсруулах;

  • Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн болон холбогдох хурал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтийг дэмжих;

  • Шинэ сэргэлтийн бодлого, эдийн засгийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

  • Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

  • Эдийн засгийн хөгжилтэй холбоотой мэдээлэл, тайлан, дүн шинжилгээг боловсруулж олон нийтэд хүргэх.

DSC02066.JPG

📌 Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газрын 2025.02.12-ны өдрийн
№77 тогтоолын хавсралт
– “Эдийн засгийн хөгжлийн төв” УТҮГ-ын дүрэм

Latest Technology News

bottom of page