top of page
logo eng.jpg

Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтөд хувийн хөрөнгө оруулалтын боломжийг нээх нь.

Oct 6
1 min read

2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Бизнесийн Зөвлөл (БЗМ) Дэлхийн Банкны Групп, Эдийн засгийн хөгжлийн төв хамтран “Unlocking Private Investment for Mongolia’s Economic Diversification” сэдэвт Монгол Улсын Хувийн Хэвшлийн Салбарын Оношилгоо (CPSD) судалгааны тайлангийн нээлтийг зохион байгууллаа.


Дэлхийн Банк Группээс танилцуулсан CPSD судалгаанд хувийн хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг бий болгох өндөр боломжтой дараах 3 гол чиглэлийг онцоллоо:


-Тогтвортой ноос, ноолуурын боловсруулалт.

- Нар болон салхины эрчим хүч.

- Эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын хайгуул.


Мөн панел хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, бизнесийн орчныг сайжруулах, дотоодын нэмүү өртгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай бодит арга хэмжээний талаар салбарын төлөөллүүд санал бодлоо хуваалцлаа.


Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаа, тасралтгүй яриа хэлэлцээг бэхжүүлэх чухал талбар боллоо.



Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page