Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарын түншлэлийг байгуулах зарчмын саналд нэгдлээ
Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатарын худалдааны танхимын төлөөлөл оролцсон уулзалтаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарын түншлэлийг байгуулах зарчмын талаар санал солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрлээ.
Түншлэлийн хүрээнд:
🔹 Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан жишиг замын зураглал боловсруулах
🔹 Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох
🔹 Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах
🔹 Дотоодын аж ахуйн нэгжүүдийн чадавхыг бэхжүүлэх
🔹 Хөрөнгө оруулалтын орчин, мэдээлэл, үйлчилгээг сайжруулах
чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Цаашид оролцогч талууд түншлэлийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, хамтын ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллана. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг холбох, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энэхүү түншлэлийн гол зорилго юм.




Comments