top of page
logo eng.jpg

COP17 ULAANBAATAR: ЦЭНХЭР БҮСЭД 15 МЯНГА ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛЖ, 167 УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛД ЗОЧЛООД БАЙНА

Sep 24
1 min read

2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15,107 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.

COP17-той холбоотойгоор зочид буудлуудад нийт 9,736 room night буюу өрөө-хоногийн захиалга хийгджээ. Мөн Цэнхэр бүсэд давхардсан тоогоор нийт 23,162 удаагийн нэвтрэлт бүртгэгдэж, 1,355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламжийн үйлчилгээ авч, эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгджээ. Галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна. Мөн 8 дугаар сарын 17-ны байдлаар 167 улсын төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

COP17-ын бүртгэл, зочин төлөөлөгчдийн хөдөлгөөн болон хурлын талбайн үйлчилгээ, зохион байгуулалтын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн гарна.


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page