top of page
logo eng.jpg

БАХРЭЙНЫ ХААНТ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. \2025.02.23\

  • Jan 19
  • 1 min read

Монгол Улсын Засгийн газраас “Business friendly Mongolia” хөтөлбөрийг Бахрайн Улсын хөрөнгө оруулалт, бизнес орчны сайн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд Бахрейны хаант улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн /EDB/ гүйцэтгэх захирал болон бусад албаны төлөөллүүд албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

Бахрейны хаант улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөл (ЭЗХЗ) нь 2000 онд байгуулагдсан цагаас хойш Засгийн газрын түвшинд олон талт түншүүдтэй хамтран үндэсний эдийн засгийн гол санал санаачилгыг хэрэгжүүлж, өрсөлдөх чадвар болон бүтээмжийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнийг татах, бэлтгэх. Мөн Бахрейны Хаант Улсад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгож сайжруулах зорилготой байгуулагдсан байна. Яг энэ жишгээр Монгол улс ч “Business friendly Mongolia” хөтөлбөрийг өрнүүлж, хөтөлбөрийн хүрээнд татвар, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах цогц реформуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн төвүүдийн хамтын ажиллагаа, түншлэлийн олон талт боломжийг хэлэлцлээ.






 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page