МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН БАЯЛГИЙН НӨӨЦ БОЛОМЖ
Монгол Улс 31 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тооцогддог бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн ойролцоогоор 16 хувь юм. Энэхүү нөөц нь улсын бүртгэлтэй 6 орд, мөн тогтоогдоод буй 26 илрэлд тархсан байгааг харахад зэс бол зөвхөн эхлэл.
Мөн Монголд 144,600–190,000 тонн тогтоогдсон ураны нөөц бий гэсэн тооцоо байгах бөгөөд өмнөх геологийн судалгааны үнэлгээнүүд нь цаашдын хайгуул үргэлжилбэл энэ хэмжээ үүнээс ч өндөр байх боломжтойг харуулдаг.
Газрын ховор элемент болон уран нь өнөөдөр дэлхий дахин нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхээр эрчимтэй ажиллаж буй хамгийн чухал стратегийн хоёр түүхий эд юм.
Эдгээр стратегийн ач холбогдолтой нийлүүлэлтийн хоёр сүлжээний эх үүсвэрийг нэг улс тэр дундаа Монгол Улс бүрдүүлэх боломжтой.
Эх сурвалж: The Frontier Journal, 2026 оны 7 сар.





Comments