“Монгол Улсын татварын орчин, хэрэгжиж буй хөнгөлөлт, урамшууллын бодлогыг олон улстай харьцуулан дүн шинжилгээ” боловсрууллаа. Судалгааны үр дүнгээс харахад манай улсын татварын хувь хэмжээ болон татварын ачаалал олон улстай харьцуулахад дундаж түвшнээс бага байна. Мөн хэрэгжиж буй хөнгөлөлт, урамшууллын бодлого нь эдийн засгийн ач холбогдол бүхий салбаруудад бага дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд уул уурхай дагнасан, худалдааны салбарт давамгайлж байна.
Монгол Улсын Засгийн газрын2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох талаар тусгасан. Үүний хүрээнд манай улсын татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогыг хөгжиж байгаа улсуудын жишигт нийцүүлэн эдийн засгийн тусгай бүсүүд, тэргүүлэх салбарууд болон төсөлд суурилсан арга хэлбэрээр хөгжүүлэх талаар санал зөвлөмж боловсруулав.
Доорх линкээр дэлгэрэнгүй танилцана уу
Comments