top of page
logo eng.jpg

“МОНГОЛ УЛСЫН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ БА ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Jan 19
  • 1 min read


Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын Бизнесийн Зөвлөл, Оюутолгой ХХК, Рио Тинто групп хамтран “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш зохион байгууллаа.



Монгол Улсын дижитал шилжилтийн боломж, эрсдэлийг салбарын нөлөө бүхий удирдагчдын хамтаар нээлттэй хэлэлцэх, дижитал шилжилтийн хүчээр уламжлалт салбаруудыг бэхжүүлэх, инновацын экосистем бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийн дижитал эдийн засагт зохих байх сууриа эзлэх боломжийг бүрдүүлэх зорилготой уг хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 20 гаруй хүндэт зочид оролцсон юм.


Хүн ам цөөн, өмнөд хойд хоёр хөршөөр хязгаарлагдсан, тээвэр логистикийн хувьд хаалттай орнуудын тоонд багтдаг манай улсын хувьд эдийн засгийн бүхий л салбарт бүтээмжийн шилжилт хийх шаардлага тулгарч байна. Энэ бүтээмжийн шилжилтийг амжилттай хийхийн тулд “олборлодог уурхайг, оюуны уурхай”-тай хослуулан дижитал шилжилтээр дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Дижитал шилжилтийг эрчимжүүлэх нь Монголын хамгийн эдийн засгийн тэргүүлэгч салбар болох уул уурхайн салбарт онцгой ач холбогдолтой. Хиймэл оюун, автоматжуулалт, цэвэр технологийн дэвшлүүд нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, үйл ажиллагааны загварыг өөрчилж байгаа тул эдгээр технологийг үр дүнтэй ашиглах нь урт хугацаандаа өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.


Энэ удаагийн хэлэлцүүлгээр дижитал шилжилтэд төрөөс гүйцэтгэх үүрэг, уул уурхайд дижитал шилжилт хийх боломж, энэ нь уул уурхайл салбарт ямар ашигтай талаар хэлэлцэхийн зэрэгцээ старт ап компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, Монголын залуу бизнес эрхлэгчид эдийн засгийн өсөлтийг хэрхэн хурдасгах боломжуудыг эрэлхийлэв.





Хэлэлцүүлэгт Moonshot Platform, Start-up Genome, T-Hub Hyderabad, Plug and Play, Founders Factory зэрэг олон улсын томоохон старт ап компаниуд, хөрөнгө оруулалтын сангийн төлөөллүүд оролцсоноороо онцлогтой байлаа.







 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page