Монголын Эдийн засгийн хөгжлийн төв (EDB) нь БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ манлайлагчдын жилийн уулзалт 2026”-д оролцлоо.
Далайд гарцгүй хэдий ч дэлхийн зах зээлтэй холбогдох стратегийн байрлалтай Монгол Улс дэлхийн хоёр том эдийн засгийн огтлолцолд орших давуу талаа боломж болгон хувиргаж байна.
Тус уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал болон Эдийн засгийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Дэмбэрэлийн Ирмүүн нарын хувьд “Summer Davos” уулзалтад анх удаа оролцсон түүхэн үйл явдал боллоо.
Төлөөлөгчид өндөр түвшний цуврал хэлэлцүүлэгт оролцож, дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид болон инновац, шинэ технологийн салбарын манлайлагчидтай санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, дижитал эдийн засгийн салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтыг эрчимжүүлэх, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг дэмжих, дэлхийн эдийн засгийг илүү тэсвэртэй, тогтвортой болгоход хамтын ажиллагаа, түншлэлийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэлээ.








Comments