top of page
logo eng.jpg

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР НӨЛӨӨТЭЙ ХЭРЭГЖИЛТ БА УЯЛДАА ХОЛБОО” - СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • Jan 19
  • 1 min read

Эдийн засгийн хөгжлийн төв нь Тони Блэйрийн Институттэй хамтран “Хөрөнгө оруулалтын үр нөлөөтэй хэрэгжилт ба уялдаа холбоо” сэдэвт семинарыг төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтын чадамжийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгууллаа.


Гадаадын хөрөнгө оруулагчийг тодорхойлох суурь ойлголт, Монголд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэрэгжилт, түүний үнэлгээ, олон улсын туршлага, жишээ судалгаа, хөрөнгө оруулалтын үе шатыг зураглах, дүн шинжилгээ хийх аргачлал, байгууллагуудын үүрэг оролцоо хариуцлагыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хийгдсэн сургалтын явцад оролцогчид бодит жишээн дээр суурилсан дасгалд хамрагдаж, хөрөнгө оруулалтын зорилго тодорхойлох, үйл ажиллагааны хэрэгжилтийг хэмжих арга аргачлалын талаарх мэдлэг мэдээлэл олж авлаа.



Сургалтын үр дүнд эрчим хүч, уул уурхай , аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо болон технологи зэрэг шинэ эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулагчдад зориулсан гарын авлага боловсруулах үндэс болно.







 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page