ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН III ХУРАЛ БОЛЛОО.
- Apr 10, 2025
- 1 min read
Updated: Apr 21, 2025
2025.03.24
Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилжээ.

Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ.
Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ




Comments