Эдийн засгийн хөгжлийн төвийн судлаачид “Хөгжлийг хурдасгах судалгаанууд” сэтгүүлийн хоёр дахь дугаарыг толилуулж байна.
- Jan 8
- 1 min read
Монгол Улсын эдийн засгийн өмнө тулгамдсан, салбар дундын зохицуулалт шаардсан асуудлаар үнэ цэнтэй мэдлэг, баримт нотолгоог бүрдүүлэн уншигчид та бүхэнд хүргэж байна. Хөгжлийг хурдасгах судалгааг бодлого боловсруулагчид, судлаачид, хувийн хэвшил, олон нийтэд зориулж байгаа бөгөөд Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд оюуны хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээлийн огцом өөрчлөлт, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон гангийн үйлдвэрлэлийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг боловч анх удаа тоон үзүүлэлтээр харилцан хамаарлыг харуулж 2025 оны эцэст манай орны ДНБ, төгрөгийн ханш, инфляцийн түвшинд үзүүлэх нөлөөллийг боломжит хувилбараар тооцоолсон.
Мөн татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогыг аж үйлдвэрийг дэмжих бодлоготой уялдуулах санал.
Орон сууцны зах зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх загварыг ГБНХХЯ, ХБОСЯ, Монголбанк, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны ажлын алба, НЗДТГ зэрэг олон байгууллагын хамтын ажиллагаанд үндэслэн боловсруулав.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн сонгон шалгаруулалт буюу аукционыг нэвтрүүлэх судалгаа Казакстан улсын, БНХАУ-ын эрчим хүчний нэгдсэн сүлжээний талаарх судалгаа.
Төрийн цахимжилт ба ирээдүйн ажил эрхлэлт зэрэг судалгааны ажлууд багтаж байна.






Comments