“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХ СУДАЛГААГ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛЛАА. /2025.09.18/
- Jan 19
- 1 min read
“Эдийн Засгийн хөгжлийн төв”-ийн судлаачид “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран тус компанийг нээлттэй хувьцаат компани болгох боломжийн талаарх судалгаа, зөвлөмжийг боловсруулж байна.

Төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани (IPO) болгох суурь судалгааг боловсруулахдаа олон улсын кейс болон харьцуулсан жишээнд тулгуурлав. Монголд IPO хийхэд ямар зорилго тавих, ямар стратеги баримтлах, хэр хэмжээний үр дүнд хүргэх талаар тооцож, бодлогын зөвлөмжийг боловсрууллаа. Мөн ТӨК-ийг IPO хийх явцад тулгарах сорилт, бэрхшээлийг даван туулах олон улсын туршлагад суурилсан арга хэмжээг танилцуулав .Судалгааны ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудын оролцоог хангасан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК,“Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.






Comments